Tag Archives: Чингэлтэй дүүрэг

February, 2015

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд үр дүнгийн гэрээ байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нар, харъяа агентлагуудын удирдлагатай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа энэ сарын 15-нд “Хангарьд” ордонд болов. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Хотын дарга Э.Бат-Үүлтэй үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурав. Дүүрэгт саяхан тавдугаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчилж, ашиглалтад хүлээн авсан. Мөн 2014 онд Орон нутгийн хөгжлийн …

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ-ынхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Хөхөгчин Хонин жилийн сар шинийн баярыг угтан, энэ сарын 15-ны Ням гарагт Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмад буурлуудаа дүүргийн удирдлагууд Улсын Драмын Эрдмийн Театрт хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны …

  • 5 February

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга БНТУ-ын элчин сайдтай уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр албан ёсны найрсаг уулзалтыг зохион байгуулан хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа. Засаг дарга ноён Д.Ганболд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд Турк Улсын Анкара …

  • 5 February

    “Томоогүй явж боллоо ээжээ” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, дүүргийн 9 дүгээр хороо хамтран “Томоогүй явж боллоо, ээжээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах, архины хамааралтай иргэдийг архинаас гаргах клуб байгуулах, клубын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, архинаас …

January, 2015

  • 28 January

    Д.Ганболд: Монголчууд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэж уриалдаг ч амьдрал дээр төгс хэрэгжүүлж чаддаггүй

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын сэтгүүлд өгсөн ярилцлгагыг хүргэж байна. Тэрээр:  “Монголчууд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэж уриалдаг ч амьдрал дээр төгс хэрэгжүүлж чаддаггүй. Бид Монголдоо үйлдвэрлэсэн зүйлийг чанар муутай гээд дандаа хойш тавьдаг. Жирийн иргэнээс авахуулаад Төрийн тэргүүн хүртэл бүгд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэж сурах ажлыг төрийн бодлогоор төлөвшүүлэх ёстой” гэснээр яриагаа эхлэсэн байна.  http://www.chingeltei.gov.mn/

  • 18 January

    Чингэлтэйд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдээ бичиг баримтжуулжээ

    Чингэлтэй  дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв”-тэй  хамтран  “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бичиг баримтжуулах” аяны хүрээнд  тус  дүүргийн харьяат 82 иргэнийг мэдээллийн санд нэг бүрчлэн шалгаж гэрийн хаяг, зөрчлийн төрлийг  тогтоон  бичиг баримтжуулж 2015 оны 1 дүгээр сарын 14-ний  өдөр дээрх иргэдэд  дүүргийн Ёслолын танхимд иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн …

  • 6 January

    Чингэлтэй дүүрэгт 2014-2016 онд хэрэгжих хөтөлбөрүүд

    ”Ногоон дүүрэг” хөтөлбөр “Хүний нөөцийн хөгжил” хөтөлбөр “Иргэний оролцоог дэмжих ” хөтөлбөр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих” дүүргийн дэд хөтөлбөр “Бүтээмжтэй ажлын байр” хөтөлбөр “Хамтдаа хөгжье” хөтөлбөр Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү?

  • 5 January

    “Чингэлтэйн хөгжилд-Залуучуудын оролцоо” анхдугаар чуулган амжилттай боллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас залуучуудын санал бодлыг сонсох, оролцоог дэмжих зорилгоор“Чингэлтэйн хөгжилд-Залуучуудын оролцоо” анхдугаар чуулганыг 2014 оны 12 дугаар сарын 25 өдөр амжилттай зохион байгууллаа. Чуулганд дүүргийн Аж ахуйн нэгж байгууллага, хороодын манлайлагч залуучуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо. ”Чингэлтэйн хөгжилд-Залуучуудын оролцоо” чуулганыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Ж.Лхагвасүрэн дүүргийн Засаг …

December, 2014

  • 29 December

    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 05-наас эхэлнэ

    Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Иймд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж …