Чингэлтэйд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдээ бичиг баримтжуулжээ

181Чингэлтэй  дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв”-тэй  хамтран  “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бичиг баримтжуулах” аяны хүрээнд  тус  дүүргийн харьяат 82 иргэнийг мэдээллийн санд нэг бүрчлэн шалгаж гэрийн хаяг, зөрчлийн төрлийг  тогтоон  бичиг баримтжуулж 2015 оны 1 дүгээр сарын 14-ний  өдөр дээрх иргэдэд  дүүргийн Ёслолын танхимд иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн халамжийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан,  дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Жавхлант болон бусад албаны хүмүүс оролцлоо. 2015 оныг “Баримт бичгийн зөрчилгүй” дүүрэг болох зорилт тавин Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн   хэлтэстэй хамтран “Хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах” хөтөлбөрийн хүрээнд цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …