Сэтгэлийн дэм багаддаггүй

ger--1024x872Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийнхээ  зарим иргэнд дэмжлэг үзүүлжээ. Тэрээр дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Хаянхярваа, 8 дугаар хорооны иргэн Р.Наранцэцэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх, 18 дугаар хорооны иргэн Н.Ширнэндоржийн гэр бүлд өргөө гэрийн тусламж үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 21-нд гардууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс  олон арван дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Тэдгээрийг холбогдох хэлтэс, албадаас судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр  ирсэн уламжлалтай. IMG_1879-1024x683 IMG_1910-1024x683 IMG_1954-1024x683

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр …