Иргэдийн бүлэг 370 метр зам хүлээлгэн өгчээ

13-1-1024x768Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор 12 хүний бүрэлдэхүүндтэй ” Хамтдаа” бүлэг дүүргийн 13 дугаар хорооны “Сургуулийн-25″ дугаар гудамжинд 370 метр явган замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тавих ажлыг гүйцэтгэн 8 дугаар сарын 3-нд хүлээлгэн өгчээ.

Тус ажлыг хүлээн авахад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, Аж ахуйн тасгийн дарга Н.Мягмаржав, 13 дугаар хорооны зохион байгуулагч Х.Даваадорж, “Хамтдаа” бүлгийн ахлагч З.Бат-Энх нар оролцсон байна.

13-4-1024x768 13-2-768x1024 13-3-1024x988

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …