Чингэлтэй дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллана

IMG_2123-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын үеэр хороодын Нийгмийн ажилтнууд ачаалал ихтэй байдаг. Ийм үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хороо бүрт 1 хүн төлөөлөл болгон сайн дураар ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах, санал, хүсэлтийг нь сонсох, тэдэнд чиглэсэн арга хэмжээ явуулахад эргэх холбоотой болох хэрэгтэй зэрэг олон чухал санал гарсан юм.
Дүүргийн Засаг дарга Д.Ганболд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонсоод дүүргийн зүгээс хуулийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх, хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл чиглэлээр зорилт дэвшүүлж ажиллах хэрэгтэй байгааг хэллээ.

IMG_2125-1024x683 IMG_2135-1024x683

http://www.chingelteicouncil.mn/ 

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …