Сэтгэлийн дэм багаддаггүй

IMG_18841-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд зарим иргэнд дэмжлэг үзүүллээ. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Хаянхярваа, 8 дугаар хорооны иргэн Р.Наранцэцэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх, 18 дугаар хорооны иргэн Н.Ширнэндоржийн гэр бүлд гэрийн тусламж үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 21-нд гардууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг.

Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн юм.

ger--1024x872 IMG_1879-1024x683 IMG_1879-1024x683 (1)

Ugluu-logo201514

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …