Чингэлтэй дүүрэг МҮХАҮТ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, Чингэлтэй дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Чингэлтэй дүүрэг, Монголын үндэсний худалдаа аж үйдвэрийн танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар үзэглэлээ. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал Чингэлтэй дүүрэгт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зуучилж арга зүйн дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх, дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлийн судалгаа хийх, хүний нөөцийг хөгжүүлэх  зэрэг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хамтран ажиллах юм.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …