Tag Archives: Чингэлтэй дүүрэг

December, 2016

  • 14 December

    Би хэн бэ уулзалтанд Олимпийн аварга Н.Түвшинбаяр оролцоно

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний хамт олон хүүхэд багачуудынхаа мэдлэг боловсролд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг билээ.   “Би хэн бэ?” уулзалт-чөлөөт ярилцлага 2016 оны 12 дугаар сарын 14-ний  15.00 цагт номын өргөөнийхөө 5-р давхарт зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Найдангийн Түвшинбаяр …

  • 13 December

    Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаар

    Хүүхдийн номын өргөөнөөс баасан гариг бүр зохион байгуулдаг ээлжит кино цагаар нийслэлийн 23-р дунд сургуулийн 3-г, 3-д бүлгийн 68 сурагч, 2 багш, эцэг эхийн 3 төлөөлөл, ахлах ангийн 18 хүүхдэд “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ“ танин мэдэхүйн баримтат киног үзүүллээ. Кино тайлбарыг Хүүхдийн номын өргөөний захирал Ч.Чулуунхүү хийж хүүхдүүдтэй харилцан ярилцав. Ангийн багш нар нь идэвхитэй оролцсон 10 хүүхдэд танин …

  • 13 December

    Хувцас загварын “Хүслэн 2017” тэмцээн амжилттай боллоо

    Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан хувцас загварын “Хүслэн-2017” тэмцээн ерөнхий боловсролын 17 дугаар сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээн үндэсний хувцас, гоёл, авангард загвар гэсэн 3 төрлөөр зохиогдсон бөгөөд 10 сургуулийн 255 сурагч оролцлоо. Загвар зохион бүтээгч 67 сурагч бүтээлээ туурвисныг  191 загвар өмсөгч сурагч өмсөж олны хүртээл болголоо.  Төрөл тус бүрээр эхний 5 байрыг толилуулбал: Үндэсийн …

  • 12 December

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Төрийн байгууллагын шилдэг санхүүч” боллоо

     Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулдаг “Бүртгэл, санхүүгийн оны шилдэг”-үүдийг шалгаруулах арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Энэ үеэр  2016 оны “Төрийн байгууллагын шилдэг санхүүч”-ээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат шалгарч, цом гардан авсан юм. Монголын бүртгэл, санхүүч, нягтлан бодогчид VI их  хурлаа  амжилттай зохион байгуулж, энэ хүрээнд оны шилдгүүдээ тодруулсан байна.

  • 7 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдрийг угтсан сарын аяныг амжилттай зохион байгууллаа

    Чингэлтэй дүүрэгт 4159 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 564 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэднийг дэмжсэн олон үйл ажиллааг явуулж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 1 сарын …

  • 5 December

    Чингэлтэй дүүргийн аж ахуй нэгжийн 50 метр талбайн зураглал хүлээлгэн өгөх хуваарь гарав

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуй нэгжүүдэд орчны 50метр газрын зураглалыг хүлээлгэн өгөх хуваарь гарган ажиллаж байна. Ингэснээр аж ахуй нэгж байгууллагууд зураглалын дагуу орчны 50 метр талбайд ногоон байгууламж, тохижилт арчлалт, зам талбай, цас мөсний цэвэрлэгээг хийх юм. Зураглалын дагуу цэвэрлэгээ хийгдээгүйн улмаас халтирч унах гэх зэрэг иргэнд хохирол …

  • 5 December

    “Сургуулийн эргүүл” 2016 дэвжээ тэмцээн боллоо

     Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗөвлөл, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын Цагдаагийн Хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэстэй хамтран Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээнийг энэ сарын 02-ны өдөр 17 дугаар сургуулийн Урлаг зааланд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний зорилго нь “Сургуулийн эргүүл” болон Өсвөрийн цагдаа бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, сурагчдыг сургуулийн орчинд …

  • 1 December

    Чингэлтэй дүүргийн тамгын газрын ажилчин албан хаагчид ЭМ-ийн үзлэгт хамрагдав

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ажилтан албан хаагчид болон хороодын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран Тамгын газрын болон хорооны ажилтан албан хаагчдад үзлэг оношилгоо хийлээ. Үүнд: Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх ПАП шинжилгээ, эмэгтэйчүүдийн мазок, …

November, 2016

  • 30 November

    Барилгын салбарын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр барилгын салбарт ажиллаж байсан ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагналаа

    Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой 2016 онд тохиож байна. Тус салбарын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр барилгын салбарт ажиллаж байсан ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнасныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж өглөө. Барилгын салбарын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр С.Сэдэд, Р.Цэрэнпил, Н.Сэргэлэн нарын найман …

  • 30 November

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат элчин сайд Т.Шимизүд хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсад Япон улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү-тэй УИХ-ын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уулзлаа. Манай улсад таван жил Элчин сайдаар ажилласан Т.Шимизүг  нутаг буцах болсонтой нь холбогдуулан ийнхүү хүндэтгэл үзүүлэв. Элчин сайд Т.Шимизү Монгол, Япон улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоог нэвтрүүлэх ажилд амьдралынхаа …

  • 29 November

    Хэнийг ч орхигдуулахгүй байх нь сэдэвт сургалт болж байна

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  зохион байгуулж буй орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт сургалт болж байна. Сургалтад  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, хороодын Засаг дарга нар,  Өрхийн эрүүл мэндийн төвүүд …

  • 29 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан сарын аян үргэлжилж байна

    Чингэлтэй дүүргийн 7дугаар хороо, “Таны итгэл” ӨЭМТөв эмч, сувилагч нар дөрвөн хэсэгт хуваагдан  хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхдэд гэрийн нөхцөл байдал, амьдрах орчинд дүгнэлт хийж асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өглөө.  5 дугаар хорооноос  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Үлэг гүрвэлийн музейтэй хамтран 2016 оны 11 сарын 18-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг, ээж аавын хамт үнэ төлбөргүй …

  • 28 November

    Анхдугаар үндсэн хууль:Түүх ба орчин үе эрдэм шинжилгээний бага хурал болов

    Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухааны академи хамтран “АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордоны Их жанжин Д.Сүхбаатарын танхимд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.             Эрдэм шинжилгээний хуралд академич Ж.Болдбаатар: “Монгол дахь үндсэн хуульт ёсны хөгжлийн уламжлал, шинэчлэл, залгамж чанарын тухай асуудал”, Түүхч, …

  • 16 November

    Чингэлтэй дүүрэг: “Хувь хүний санаачлага” сэдэвт сургалт боллоо

    Төрийн албан хаагчдын албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгоход чиглэсэн “Хувь хүний санаачилга” сэдэвт  сургалт энэ сарын 14-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа. Тус сургалтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж, Герман улсын …

  • 14 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сарын аян зохион байгуулна

    НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.  Чингэлтэй дүүрэгт 4159 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 564 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэднийг дэмжсэн …