Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан сарын аян үргэлжилж байна

%d1%85-1

Чингэлтэй дүүргийн 7дугаар хороо, “Таны итгэл” ӨЭМТөв эмч, сувилагч нар дөрвөн хэсэгт хуваагдан  хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхдэд гэрийн нөхцөл байдал, амьдрах орчинд дүгнэлт хийж асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өглөө.  5 дугаар хорооноос  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Үлэг гүрвэлийн музейтэй хамтран 2016 оны 11 сарын 18-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг, ээж аавын хамт үнэ төлбөргүй үзүүллээ.

 Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын ажлын албанаас  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  хувиараа нэхмэл, сүлжмэл хийдэг Д.Батчулууны бүтээлийн үзэсгэлэнг хорооны Иргэний танхимд гарган иргэдэд сонирхуулах, туршлага солилцох ажлыг зохион байгуулав.  Д.Батчулуун нь дэгээ зүүний сүлжмэлээр ширээний бүтээлэг, сальфетка, цамц, тоглоом зэргийг сүлжиж хийдэг бөгөөд сонирхсон  иргэдэд үнэ төлбөргүй зааж өгдөг ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан сарын аян 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

%d1%85-2

%d1%85-3

%d1%85-7

%d1%85-8

 

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …