Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдрийг угтсан сарын аяныг амжилттай зохион байгууллаа

ud-1-1-1

Чингэлтэй дүүрэгт 4159 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 564 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын зүгээс ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэднийг дэмжсэн олон үйл ажиллааг явуулж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 1 сарын аян зохион байгуулж 12 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөө боловсруулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, халамжийн хөнгөлөлт, тусламжинд хэрхэн хамрагдах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх,  асаргаа сувилгааны үр дүнтэй аргуудын талаар, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд хэрхэн хамрагдах, хүүхэд хамгааллын үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар сургалт сурталчилгааны ажил, өдөрлөг, тэмцээн уралдаан зохион байгуулах, ажил хөдөлмөрт зуучлах  зэрэг олон талын үйл ажиллагааг сарын турш зохион байгууллаа.

ud-3-1

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, чадваржуулах уулзалт ярилцлага, сургалт, үзвэр үзэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, тэмцээн уралдаан зэрэг 6 төрлийн үйл ажиллагаанд 218 хүүхэд хамрагдсан байна.

1-19 дүгээр хороод тус бүр хуваарийн дагуу үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажиллалаа. Хороодод зохион байгуулсан 23 төрлийн үйл ажиллагаанд нийт 2100 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд оролцсон байна.

Түүнчлэн Хэвтрийн өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрийн эргэлтийг хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Этүгэн, Энэрэл анагаах ухааны сургуулийн Сувилахуй ангийн оюутнуудтай хамтран явууллаа. Нийт 478  хэвтрийн болон асаргаа сувилгаа шаардлагатай иргэдийг хамруулан ажилласан байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд сарын аяны хүрээнд давхардсан тоогоор 31 төрлийн үйл ажиллагаанд 2500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд хамрагдсан байна.

u-1-5 u-4-5

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …