Хэнийг ч орхигдуулахгүй байх нь сэдэвт сургалт болж байна

img_4287-90-1024x710

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  зохион байгуулж буй орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт сургалт болж байна. Сургалтад  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, хороодын Засаг дарга нар,  Өрхийн эрүүл мэндийн төвүүд болонДЗОУБ, ДЭМБ, НЭМГ-ын төлөөлөл оролцож байгаа юм.

Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургалт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх чиглэл болгож байгаа”-г онцолж, тус сургалт-уулзалтаас тодорхой санал, хүсэлтүүд гаргаж, хэлэлцүүлэн, батлуулах боломжтойг хэллээ.

Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийн талаар ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Алтанзагас, Орхигдох эрсдэл бүхий хүн амын бүлгийг тодорхойлох, Үр дүнтэй хамрагдалтад нөлөөлж буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох зэрэг сэдвээр  холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүс сургалт явуулж байна.

img_4301-10

img_4279

img_4304

img_4307

img_4288

img_4318

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …