Чингэлтэй дүүрэг: “Хувь хүний санаачлага” сэдэвт сургалт боллоо

Төрийн албан хаагчдын албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгоход чиглэсэн “Хувь хүний санаачилга” сэдэвт  сургалт энэ сарын 14-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа.

Тус сургалтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж, Герман улсын эрдэмтэн багш Ким Мэрил Бишоф урилгаар лекц уншиж, сургалтад хамрагдсан албан хаагчдын, сонирхсон асуултад хариулан, харилцан ярилцаж  хэрэгтэй мэдээ мэдээллийг өгсөн юм.
Сургалтад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газрын албан хаагчид,хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагчид хамрагдсан байна. Цаашид Хурлын ажлын алба, МУИС-тай хамтран төрөл бүрийн сургалтыг, сар бүр уламжлал болгон явуулахаар  төлөвлөж байна.


Эх сурвалж: chingelteicouncil.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …