Tag Archives: Чингэлтэй дүүрэг

March, 2017

  • 22 March

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

     УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн 1-3 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, ЭМНД-ын Ерөнхий газрын НД-ын Бодлого хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, ЭМНД-ын Ерөнхий газрын ЭМД-ын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар оролцлоо. Иргэдэд Улсын их хурлаас батлан гаргасан хуулиуд, …

  • 17 March

    Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлнэ

    Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж ардын дуу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг. Хүүхэд багачуудад урлаг соёлын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, сургалт явуулдаг тус байгууллагын 7-16 насны 20 гаруй хүүхдэд “Номтой богц”явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх юм. 2017 оны 03 дугаар сарын 16-нд тус номын …

  • 17 March

    Сурагчид иргэний андгай өргөв

    Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан “Дөл” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үеэр сурагчид Иргэний андгай өргөх арга хэмжээ боллоо. Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зарласан “Эрүүл ирээдүй-Эх орны цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд  1 дүгээр байр эзэлсэн 72 дугаар сургуулийн  12в ангийн сурагч О.Балжинням, 2 дугаар байр …

  • 17 March

    “Иргэн бүрт эрүүл хүнс” уриан дор аюулгүй хүнс сарын аян эхэллээ

    Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ил тод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 45 иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017.03.15-2017.04.15-ны хооронд зохион байгуулж буй “Аюулгүй хүнс” сарын аяны нээлтийг хийлээ. Аяны нээлтэнд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Тамгын газрын дарга М.Баянмөнх, ХАБХААХХ-ийн дарга Д.Энхбат, ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш, ЧД дэх МХХ-ийн дарга Д.Хишигбаатар нар оролцож, иргэд …

  • 17 March

    Чингэлтэй дүүргийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудалтай танилцлаа

    Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, спортын барилгын асуудалтай газар дээр нь очиж танилцлаа. Чингэлтэй дүүргийн 5, 23, 24 дүгээр сургуулийн ачаалал ихэсч 3 ээлжээр хичээллэж байгааг дүүргийнхэн онцолж байв. Тухайлбал, 5 дугаар сургуульд 1200 сурагч суралцах хүчин чадалтай харин …

  • 15 March

    Мод бутны хэлбэржүүлэлт арчилгааны ажил хийгдэж байна

    Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбай ногоон байгууламжийн арчилгааны ажил эхэллээ. Үүнд:  Усалгаа, мод бутны хэлбэржүүлэлт арчилгааны ажлыг хийгдэж байна. Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 22 хүний бүрэлдэхүүнтэй ногоон байгууламжийн баг төлөвлөгөө гарган хуваарийн дагуу үе шаттайгаар ажиллаж байна. ЧДЗДТГ

  • 13 March

    23 дугаар сургуулийн 4-р ангийн сурагчид “Бумбардай”-н зохиолчтой уулзав

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний ээлжит зочноор  сүүлийн үед хүүхэд багачууд тэр дундаа бага ангийн сурагчдын сонирхлыг ихэд татаж байгаа “Бумбардай” цуврал номын зохиолч Н.Эрдэнэбаяр Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний 3-р давхарт 23 дугаар сургуулийн 4-Ё ангийн 50 орчим сурагчтай уулзлаа. Хүүхэд багачуудад ном уншихын ашиг тус, Бумбардайг яагаад “амилуулах”болсон, цаашид үргэлжлүүлэн гаргах эсэх талаар онц сонирхолтой яриа өрнүүлж, халуун …

  • 13 March

    Тусгаар тогтнолын математикийн улсын 5-р олимпиадын шилдгүүд тодорлоо

    “Олонлог” сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Тусгаар тогтнолын математикийн улсын IV уралдааныг зарласан. Хүүхэд өсвөр үеийнхний математик боловсролыг дэмжих, математикт авьяастай сурагчдын оюуны чадавхыг хөгжүүлэх, хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх, математикийн багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, эх оронч үзэл санааг түгээх дэлгэрүүлэх зорилготой уг уралдаан  дүнгийн хурлаа хийлээ. Математикийн улсын …

February, 2017

  • 24 February

    Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Эх орныхоо хөгжил цэцэглэлт үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, гавъяаныхаа амралтанд гарсан ахмад буурлууддаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргээс сонгогдсон УИХ-н гишүүд болон Чингэлтэй дүүргийн ИТХ,  Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороотой хамтран “Алтан унжлагат”  гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан “Ахмадаа хүндэтгэе” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, гарын бэлэг гардууллаа. “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг …

  • 22 February

    Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдэд тусгаар тогтнол хүндэтгэлийн цом гардуулав

    Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийнхээ ахмад  настнуудад хүндэтгэл үзүүллээ. . Үндэсний урлагийн их театрт 55-69 настай  ахмадууддаа “Учиртай гурван толгой” жүжиг, Урлагийн мастеруудын тоглолт, Ардын жүжигчин, Гавьяатууд, урлагийн мастеруудын “Сүлдэнд мөнхөрсөн авьяастнууд”  тоглолтоор  бэлэг барьсан. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13, 14 дүгээр хорооны …

  • 10 February

    Тусгаар тогтнолын ойд зориулсан математикийн улсын 4-р уралдаан болно

    Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Цагаан сар ба хар зурхай” нийтлэлдээ “Алив улс үндэстэнд үл тасалдах уламжлал, нандин зүйлс  байдаг. Тэрний нэг нь шинэ жилээ тэмдэглэх ёсон. Бусдаараа бол  өнөөгийн хүмүүс ижилсэж, дэлхийн иргэн болцгоож, түүнийгээ даяаршил,  хавтгай болсон дэлхий гэж томьёолж байна. Харын зурхайн Цагаан сар бол  хаалттай битүү социалист лагерьт ч, даяаршиж нээгдсэн өнөөгийн нийгэмд ч биднийг  монгол болгодог, монгол …

  • 9 February

    Золбин нохой, муурны устгалын ажлыг хийж байна

    “Шинэ хэмнэл” компани Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй  дүүрэгт золбин нохой,муур устгалын ажлыг энэ оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт золбин муур, нохой устгалын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 351 золбин муур, нохойг устгажээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд тус компанийн дуудлагын 80617000, 80217000 утсанд золбин, муур …

  • 8 February

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга НЭМ-ийн газрын даргыг хүлээн авч уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг 201 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудлаар санал солилцов. Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төв шинээр барихад шаардлагатай газрын асуудал, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хариуцлага, дүүргийн Эрүүл мэндийн төвд ойрын үед хийгдэх ажлын талаар …

  • 8 February

    Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээний компанийн зам талбайн 80 ажилтанд амны хаалт тараалаа

    Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээний компани”-ийн зам талбайн үйлчлэгч нарт амны хаалт тараалаа. “IVolunteer” төрийн бус байгууллагаас “Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалъя” аяны хүрээнд энэ ажлыг эхлүүлж 80 ажилтанд утааны эсрэг амны хаалт тараалаа.

  • 7 February

    Чингэлтэй дүүргийн 83-р цэцэрлэг 24 цагаар ажиллах боломжтой болно

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн  ажилтай танилцсан.  Энэ үеэр  дүүргийн 13 дугаар хороонд  баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад   бэлэн болж байгаа талаар  дүүргийн Засаг даргад танилцуулав.  Найман бүлэг, 240 хүүхдийн ор …