Чингэлтэй дүүргийн Засаг дарга НЭМ-ийн газрын даргыг хүлээн авч уулзлаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг 201 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудлаар санал солилцов. Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төв шинээр барихад шаардлагатай газрын асуудал, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хариуцлага, дүүргийн Эрүүл мэндийн төвд ойрын үед хийгдэх ажлын талаар ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс байлцав.

ЧДЗДТГ

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …