УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн 1-3 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, ЭМНД-ын Ерөнхий газрын НД-ын Бодлого хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, ЭМНД-ын Ерөнхий газрын ЭМД-ын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар оролцлоо. Иргэдэд Улсын их хурлаас батлан гаргасан хуулиуд, Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид баримтлах бодлого шийдвэрийн талаар танилцуулж санал бодлыг сонссон юм.
Мөн иргэдэд Нийгмийн даатгалын багц хуулийн талаар болон цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар ярилцлаа.
ЧДЗДТГ