Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ил тод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 45 иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017.03.15-2017.04.15-ны хооронд зохион байгуулж буй “Аюулгүй хүнс” сарын аяны нээлтийг хийлээ.
Аяны нээлтэнд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Тамгын газрын дарга М.Баянмөнх, ХАБХААХХ-ийн дарга Д.Энхбат, ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш, ЧД дэх МХХ-ийн дарга Д.Хишигбаатар нар оролцож, иргэд аж ахуйн нэгж байгууллагад хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө.
Тус үйл ажиллагаагаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар видео зөвлөмж үзүүлж, холбогдох хяналтын хуудсуудыг сурталчилж, гарын авлага тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Сарын аяны хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд “Иргэн бүрт эрүүл хүнс” уриан дор тодорхой ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС