Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдэд тусгаар тогтнол хүндэтгэлийн цом гардуулав

Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийнхээ ахмад  настнуудад хүндэтгэл үзүүллээ. .

Үндэсний урлагийн их театрт 55-69 настай  ахмадууддаа “Учиртай гурван толгой” жүжиг, Урлагийн мастеруудын тоглолт, Ардын жүжигчин, Гавьяатууд, урлагийн мастеруудын “Сүлдэнд мөнхөрсөн авьяастнууд”  тоглолтоор  бэлэг барьсан.

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13, 14 дүгээр хорооны 55-69 настай ахмадуудад, Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтнуудад “Монголын их хатад” бүжгийн жүжиг үзүүлсэнээр Засаг даргын Ж.Эрдэнэбат дүүргийнхээ 14000 гаруй ахмад настанд шат дараалалтай үзүүлсэн арга хэмжээ  амжилттай өндөрлөлөө.  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Үндэсний урлагийн их театрын удирдлага, уран бүтээлчдэд ахмад настнуудад урлагийн тоглолтоор бэлэг барьсанд талархал илэрхийлж, театрын удирдлагад Чингэлтэй дүүргийн дээд шагнал “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом, уран бүтээлчдийн тоглолтын гэрэл зургийн бүтээлээс дурсгал болгон хадгалуулав.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …