Тусгаар тогтнолын математикийн улсын 5-р олимпиадын шилдгүүд тодорлоо

“Олонлог” сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Тусгаар тогтнолын математикийн улсын IV уралдааныг зарласан. Хүүхэд өсвөр үеийнхний математик боловсролыг дэмжих, математикт авьяастай сурагчдын оюуны чадавхыг хөгжүүлэх, хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх, математикийн багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, эх оронч үзэл санааг түгээх дэлгэрүүлэх зорилготой уг уралдаан  дүнгийн хурлаа хийлээ.

Математикийн улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Тусгаар тогтнолын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, ном, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

ЧДЗДТГ

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …