Tag Archives: Чингэлтэй дүүрэг

February, 2017

  • 7 February

    Хайлаастад 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж ашиглалтад өгчээ. Чингэлтэй дүүргийн XVI хороонд сургуулийн өмнөх боловсролын …

  • 6 February

    Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас” аян зарлалаа

    Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт  сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд  аяны зорилго оршино. Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн …

  • 3 February

    Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн гала тоглолт болов

    Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг, Биеийн тамир спорт хорооны 2016 оны ажлын тайлан, “Спорт өдөрлөг-2017” гала тоглолт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Гала тоглолтын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимэдцогзол, Засаг даргынТамгын газрын дарга А.Дамцагдорж, Биеийн тамир спортын газрын …

  • 2 February

    Чингэлтэй дүүргийн Зургаан хорооны Засаг даргыг батламжлав

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын  хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн  3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг …

January, 2017

  • 31 January

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, ӨЭМТ-ийн дарга нартай гэрээ байгууллаа

    Төсвийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат 26 сургуулийн захирал, 54 цэцэрлэгийн эрхлэгч нартай Үр дүнгийн гэрээ байгууллаа. Мөн 16 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай Гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан юм.  

  • 31 January

    “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн сургалт зохион байгууллаа

    Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ сургалтын эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурагчдын хоол, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, сурагчдын хоолны чанар, аюулгүй байдал, мөрдөж ажиллах тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад сургуулийн удирдлага, аж ахуйн нэгжийн оролцоог сайжруулах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүллээ. Сургалтаар “Үдийн цай” хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тушаал, шийдвэрүүд, дотоод хяналтын …

  • 25 January

    222 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэллээ

    2016  оны 12 дугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 180 хүүхдийн суудалтай 140 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 222 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил дуусч ашиглалтад хүлээн авсан.  222 дугаар цэцэрлэг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйл ажиллагаа эхэлж 129 хүүхдийн ирцтэй байна. Тус цэцэрлэгт 191 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна. …

  • 24 January

    Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн Засаг дарга нар ШӨХТГ-ын даргатай уулзлаа

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Лхагва Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Налайх, Багануур зэрэг дүүргийн Засаг дарга нартай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Уулзалтаар дүүргүүдийн Засаг дарга нартай хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг хамтран  хэрэгжүүлж ажиллах талаар санал солилцсон юм. Мөн үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын талаар товч танилцуулга хийлээ. Жил бүрийн гуравдугаар сарын …

  • 18 January

    Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторит утсаар цаг авах боломж бүрдлээ

    Хүүхдийн амбулатори нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чирэгдэл, хүлээгдлийг бууруулахад онцгой анхааран ажиллаж байна. Хүлээгдлийг бууруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчид ажлын өдөр 14.00-16.00 цагийн хооронд “357069” дугаарын утсаар цахим бүртгэлийн ажилтантай холбогдон үйлчлүүлэх кабинетийн цаг авах боломжтой болсон. Утсаар цаг авсан тохиолдолд үзүүлэх цагаасаа 20 минутын өмнө Хүүхдийн амбулаторит хүрэлцэн ирж үзлэгийн цагаа баталгаажуулах шаардлагатайг анхаарна …

  • 5 January

    Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар цахилгаанаар Халах, дулаан хадгалах төхөөрөмжийг айлд суурилуулсан  ажлын явцтай 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр танилцлаа. “Мон Ват” компанийнхан цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Амарсанаагийнд тавьсан байна.  Дүүргийн удирдлагуудад  “ Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж нь агаарын бохирдол үүсгэхгүй, халах, дулаан …

  • 4 January

    Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл Мэндийг дэмжих жил” болгон зарлалаа

    Чингэлтэй  дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбараа тэргүүлэх чиглэл болгон тодорхойлоод байна.   Энэ утгаараа дүүргийн Засаг дарга  2017 оны анхны А/01 тоот захирамжаараа  иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох, иргэний …

December, 2016

  • 28 December

    Шинэ оны босгон дээр шагналын хур буулаа

    Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улс байгуулсны 105 жилийн ой 12 дугаар сарын 29-ны өдөр тохиож байгаа билээ. Тусгаар тогтнолоо сэргээсний энэхүү баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан иргэдэд төрийн одон медаль гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ–ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг …

  • 22 December

    Хүүхдийн номын өргөө нь “Үлгэрийн цаг”-т 93 хүүхэд оролцов

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө энэ удаагийн “Үлгэрийн цаг”-таа эх түүхээрээ аялав. 2016 оны 12-р сарын 20-ний “Үлгэрийн цаг”-ийг Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 5-р сургуулийн 5-р ангийн 86 сурагч мөн номын өргөөний байнгын уншигч зэрэг нийт 93 хүүхэд үлгэр сонслоо. Энэ удаагийн үлгэрийн цагаар, Монгол ардын ёс заншил түүхэн үлгэр ярьж хүүхэд багачуудаа өвөг дээсийнхээ аж амьдралаар аялууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг …

  • 14 December

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг Пусанжин дүүргийн Засаг дарга хүлээн авч уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга  дарга Ж.Эрдэнэбат  Чингэлтэй дүүрэгтэй Хамтын ажиллагаатай БНСУ-ын Пусан хотын Пусанжин дүүргийн Засаг даргын урилгаар ажлын айлчлал хийж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг  2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Пусан хотын Пусанжин дүүргийн Засаг дарга Ха Гэ Ёл хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр дүүргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар …

  • 14 December

    Бусдын эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалсан цагдаагийн алба хаагчдад талархал дэвшүүллээ

    2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын 5 ханатай Монгол гэр шатаж эхэлж байсныг эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид унтраажээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Х.Мөнхзаяа, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нар түргэн шуурхай очиж Онцгой байдлын алба ирэхээс өмнө …