222 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэллээ

2016  оны 12 дугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 180 хүүхдийн суудалтай 140 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 222 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил дуусч ашиглалтад хүлээн авсан.  222 дугаар цэцэрлэг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйл ажиллагаа эхэлж 129 хүүхдийн ирцтэй байна. Тус цэцэрлэгт 191 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна. 140 дүгээр бага сургуульд 37 дугаар сургуулийн бага ангийн 17 дугаар хорооны сурагчид шилжин суралцах юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …