Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар цахилгаанаар Халах, дулаан хадгалах төхөөрөмжийг айлд суурилуулсан  ажлын явцтай 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр танилцлаа. “Мон Ват” компанийнхан цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Амарсанаагийнд тавьсан байна.  Дүүргийн удирдлагуудад  “ Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж нь агаарын бохирдол үүсгэхгүй, халах, дулаан хадгалах бүх тохиргоог нь автоматаар тохируулсан.  Ашиглалтын хугацаа 35 жил бөгөөд 25 жилийн баталгаат хугацаа өгдөг” гэж “Мон Ват” компанийн менежер танилцуулж байлаа. Энэ үеэр 12 дугаар хорооны Засаг дарга Ж.Оюунцэцэг нарын албаны хүмүүс байлцав.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …