Tag Archives: Чингэлтэй дүүрэг

November, 2016

  • 12 November

    Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж хүүхдийн амбулаторид ажиллалаа

    Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлага, ёс зүйн талаар иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу эмч, эмнэлгийн ажилчидтай 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийлээ. Улзалтад  Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс оролцов. Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 11 November

    Цас цэвэрлэгээний ажилд онцгой анхааран ажиллаж байна

    Нийслэл хотод цас орж цаг агаар хүйтэрч авто болон явган хүний замд хальтиргаа гулгаа үүсч байна. Тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон, явган зорчигчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас цас мөсний цэвэрлэгээний ажилд онцгой анхааран ажиллаж байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн 61, 63-дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, дүүргийн нутаг …

  • 11 November

    “Сургуулийн өмнөх боловсролын асуудал ба шийдэл-2016” чуулга уулзалтад оролцоно

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод 2016 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Сургуулийн өмнөх боловсролын асуудал ба шийдэл-2016” чуулга уулзалтад Чингэлтэй дүүргээс 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоно. Чуулга уулзалтад оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, төрийн өмчийн цэцэрлэгийн арга зүйч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, эрхлэгч, багш нарын төлөөлөл, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөл багтсан байна. Дүүргийн төлөөлөгчид 2 сэдвээр …

  • 10 November

    Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Ж.Эрдэнэбатыг батламжилж тамгыг нь гардуулж өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Ж.Эрдэнэбатыг батламжилсан захирамжийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  М.Отгонбаяр 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд танилцуулж, дүүргийн Засаг даргаар томилогдсон Ж.Эрдэнэбатад захирамжийг гардуулж баяр хүргэж,  ажлын амжилт хүслээ. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн Засаг …

  • 10 November

    Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар шагналаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,  Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар шагнасныг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гардуулж өглөө.  Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Увс аймаг, Чингэлтэй дүүрэгтэй  цаашид хамтран ажиллах тухай саналыг тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан илэрхийлсэн”-ийг уламжлав. Чингэлтэй дүүрэг

  • 8 November

    Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэнийг шалгаруулав

    Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 359, Чингэлтэй дүүргийн Засаг Даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/442 тоот “Иргэдийн төлөө хороо, Өрхийн эрүүл мэндийн төв хамтдаа болзолт уралдаан зохион байгуулах тухай” захирамжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Мэндцолмон” Өрхийн эрүүл мэндийн төв хамтран “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн шалгаруулах …

  • 7 November

    Цас цэвэрлэгээний ажилд анхаарал хандуулан ажиллаж байна

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотод цас орсонтой холбоотой Чингэлтэй дүүргээс цас цэвэрлэгээний ажлуудыг зохион байгууллаа. Тодруулбал 11 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайн авто зам, явган зам, бусад талбай, цэцэрлэгүүдийн халтиргаа гулгааг арилгахад 35 тн давс цацаж, 108м/куб цас ачиж, 30486 м/кв явган замын цасыг бүрэн цэвэрлэлээ. Энэ ажилд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний ХХК-ний 90 ажилтан ажиллаж 5 …

  • 4 November

    Чингэлтэй дүүргийн ИТХ 35 төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг баталгаажууллаа

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд  ялалт байгуулсан 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоолоор баталгаажуулав.Ирэх дөрвөн жилд Чингэлтэй дүүргийн 35 Төлөөлөгч Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү дүүргийнхээ  иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.Мөн үеэр шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэг гардуулж …

  • 4 November

    Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил дуусах шатандаа орлоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн  8, 16, 18 дугаар хороодод тус бүр 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16, 17 дугаар хороодод бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж дуусах шатандаа ороод байна. 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар болсон бол 16 дугаар хорооны цэцэрлэгийн барилга угсралтын ажил, гадна …

  • 4 November

    Хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулав

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс,  13 дугаар хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудын захирлуудад “Хууль сурталчлах  өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр жижиг дэлгүүрүүдийг хөгжүүлэх бодлого,  худалдааны өнөөгийн чиг хандлага, олон улсын туршлага, Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх, нэмэгдсэн өртөгийн албан татварын талаар дүүргийн Нийгмийн даатгалын …

  • 3 November

    Чингэлтэй дүүргийн 12,19 дүгээр хороонд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгууллаа

    Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 12, 19 дүгээр хороонд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулж 12, 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар хамрагдав. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул тус дүүргийн 12, 19 дүгээр хороодын айл өрх, аж ахуй …

  • 3 November

    Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд тамгыг нь гардуулж өгөв

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, ахмад Төлөөлөгч Н.Оюунгэрэл хуралдааныг эхлүүлэв. Хуралдаан  даргалагч дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх  тухай,  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай, Чингэлтэй дүүргийнЗасаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжлах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосныг танилцууллаа. Дүүргийн Сонгуулийн хорооны дарга, Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 2 November

    “Хямдралтай, урамшуулалтай, сугалаа”-тай худалдаа зохион байгуулав

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг  худалдааны байгууллагууд иргэдэд хямралтай үнээр үйлчиллээ. BTF ХХК-ний  Адидас дэлгүүр, Номин Их дэлгүүр, Peace Mall худалдааны төв, Аз малл хүүхдийн дэлгүүр, Бишрэлт, Нарантуул, Наран трейд ХХК зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагууд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “УРИАЛГА”-ыг  дэмжиж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажлын байран дээрээ “Хямдралтай, урамшуулалтай, сугалаатай” худалдаа, үйлчилгээг …

  • 2 November

    Хүүхдийн номын өргөө кино цагаараа

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс ээлжит “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аа уншигч хүүхдүүдэд толилууллаа. 2016 оны 10 дугаар сарын 28-нд “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ” баримтат киног сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд зориулан үзүүлсэн юм. Энэ удаагийн кино цагийг номын санч Л.Эрдэнэбат хөтлөн явуулж, сурагчдад усны тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, сүүлийн үеийн тоо баримтыг дэлгэн, харилцан ярилцлаа. Усны ашиг …

  • 2 November

    “Үлгэрийн цагт”-т 95 хүүхэд оролцов

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө 14 хоног тутамд нэг удаа “Үлгэрийн цаг” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2016 оны 11-р сарын 01-ний “Үлгэрийн цаг”-ийг Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 50-р сургуулийн сурагчдаас гадна номын өргөөний байнгын уншигч зэрэг нийт 95 хүүхэд үзэж, сонслоо. 50-р сургуулийн захиргаа 2016 оныг дуустал Хүүхдийн номын өргөөтэй хамтран ажиллаж, манайхаас зохион байгуулж буй бүхий л …