Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 12, 19 дүгээр хороонд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулж 12, 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар хамрагдав. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул тус дүүргийн 12, 19 дүгээр хороодын айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгөөр, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Б.Мягмаржав ахлан тус хэлтсийн гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар салааны бие бүрэлдэхүүн, Чингэлтэй дүүргийн 12, 19-р хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран 8 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийн нийв. Энэ үеэр 72 зөрчил илрүүлж газар дээр 26 зөрчил дутагдалыг арилгуулан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл 8-г өгч, 451 айл өрхөд ахуйн гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, нийт 982 иргэнд гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласанжээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс