Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэнийг шалгаруулав

14954444_1228882260484223_52820307_o-1024x683Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 359, Чингэлтэй дүүргийн Засаг Даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/442 тоот “Иргэдийн төлөө хороо, Өрхийн эрүүл мэндийн төв хамтдаа болзолт уралдаан зохион байгуулах тухай” захирамжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Мэндцолмон” Өрхийн эрүүл мэндийн төв хамтран “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн шалгаруулах болозолт уралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 06-наас 10 дугаар сарын 25-ныг  хүртэл зохион байгуулсан.  2016 оны 10 дугаар сарын 27-нд шалгаруулж шагналыг нэгдүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, Эрүүл мэндийн төвийн Үндэсний хөтөлбөр, стратеги хариуцсан мэргэжилтэн Г.Эрболд нарын албаны хүмүүс гардуулав. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар “Мишээл” шүдний эмнэлэг, Эрүүл мэндийг дэмжигч өрхөөр Д.Энхтуяагийн гэр бүл, Эрүүл мэндийг дээдлэгч иргэнээр Л.Дамба, Б.Долгион нар шалгарав.

Нэгдүгээр хороо

15008021_1228882550484194_833884245_o-1024x683

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …