БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод 2016 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Сургуулийн өмнөх боловсролын асуудал ба шийдэл-2016” чуулга уулзалтад Чингэлтэй дүүргээс 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоно. Чуулга уулзалтад оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, төрийн өмчийн цэцэрлэгийн арга зүйч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, эрхлэгч, багш нарын төлөөлөл, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөл багтсан байна. Дүүргийн төлөөлөгчид 2 сэдвээр нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж, Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр орон нутгийн түвшинд хийж, хэрэжүүлж буй ажлаараа 3 чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ. Эрхлэгч, арга зүйч, багш нараа дэмжиж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/765 тоот захирамж гаргалаа. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооноос дэмжиж хамтран ажиллаж байна.
Чуулга уулзалтад оролцох нийт төлөөлөгчдөдөө ажлын амжилт хүсье.
Боловсролын хэлтэс
chingeltei.gov.mn