Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгууллаа.

Сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж эхлүүлж Сонгуулийн Ерөнхий хорооны Хууль зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ, шинжээч З.Билгүүн нар удирдан явууллаа.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …