Энэтхэгт дотуур хувцас сурталчлахыг хоригложээ

images Энэтхэгийн Мумбай хотод олон нийтийн газрууд дахь эрэгтэй, эмэгтэй дотуур хувцасны бүх төрлийн сурталчилгааны хэлбэрийг хоригложээ.

Тодруулбал, Дэлгүүрүүд гудамж руу харсан шилэн хоргонд дотуур хувцас байрлуулахгүй байх, гудамж талбай дахь зар сурталчилгааны самбаруудааар сурталчлахыг хориглосон байна. Хотын захиргаанаас эл шийдвэрийг гаргах болсноо “Ойр ойрхон гарч буй хүчирхийллийн хэргийн сэдлийг эдгээр гудамж талбайд буй эротик дүрслэлтэй сурталчилгаанууд төрүүлж байгаатай холбоотой” гэжээ. Мөн өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлэхээс сэргийлсэн гэсэн байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “ХАНГАРДИ” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын …