Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн БУЦАЛТГҮЙ тусламжийг ар гэрт нь ӨВЛҮҮЛНЭ

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.

Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм.

Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг түүний ар гэрт олгож байх хүнлэг шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргалаа.

Санал болгох мэдээ

Э.Батшугар – Эрүүл мэндийн сайд уу, эмийн бизнес эрхлэгч үү?

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайдаар томилохдоо Ерөнхий сайд Н.Учрал нэгэн чухал тайлбар …