Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам тээвэр, хөгжлийн яамны сайдын тушаалын дагуу энэ сарын 3-5-ны өдрүүдэд дээрх аймгуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан билээ.

Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад аймаг суманд малын гоц халдварт өвчин тархах эрсдэлтэй байсан юм.

Харин уг хязгаарлалтыг цуцалж, өнөөдрөөс тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгожээ.

Гэхдээ мах болон малын гаралтай түүхий эд тээвэрлэх нь хориотой байгаа юм байна.

 

 

Санал болгох мэдээ

Азийн хөгжлийн банк Монгол Улсын ТАБ-ын дижитал шилжилтийн бодлогыг дэмжихээ илэрхийлэв

​  Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант …