Хакүхогийн нэрэмжит сүмо бөхийн тэмцээн эхэллээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил 9, 10, 11, 12, 13-15 гэсэн таван насны ангилалд өсвөрийн 290 гаруй сумоч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээнээс шалгарсан хүүхдүүд ирэх хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.


Санал болгох мэдээ

Монгол Улсын баг тамирчид “Астана дэлхийн цом-2025” тэмцээнээс 13 медаль хүртлээ

Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах “Астана дэлхийн цом-2025” тэмцээний өөрийгөө …