ЭЕШ-ын босго оноог 480 болгон нэмэгдүүлжээ


Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгон нэмэгдүүлжээ. Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоолоо.

БСШУСЯ, БҮТ, холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх юм.

 

 

Санал болгох мэдээ

М.Энхболд: Даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг

Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох …