Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн бямба гаригт Гималайн уулан дахь Кедарнатх сүмд зочилж, тэндээс 1.5 км зайд байрлах агуйд бясалгал хийн, залбирал үйлдсэн байна. Тэрбээр Жолли Грант Дехрадуна нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хөлөглөн, Кедарнатх сүмд очжээ. Нарендра Моди твиттер хуудастаа уулсын зураг болон Уттараханд мужийн нутаг, Гималайн уулан дахь сүмд зочилсон зургуудаа нийтэлсэн байна.
Тэрбээр малгай, саарал нөмрөг өмсөж, улбар өнгийн бүс бүсэлсэн байсан талаар “Indian TV News”-т мэдээлсэн байна. Нарендра Модиг 2015 оны тавдугаар сард Монгол Улсад айлчлахад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саарал дээл бэлэглэж байжээ.
Prayed at the Kedarnath Temple. Har Har Mahadev! pic.twitter.com/ox7LMCZmfi
— Chowkidar Narendra Modi (@narendramodi) May 18, 2019
Reviewing aspects of the ongoing Kedarnath Development Project. pic.twitter.com/bVOFnCozug
— Chowkidar Narendra Modi (@narendramodi) May 18, 2019
Majestic mountains! Clicked these pictures while on the way to Kedarnath. pic.twitter.com/Jpcq6n52sr
— Chowkidar Narendra Modi (@narendramodi) May 18, 2019