Ерөнхий сайд хувийн ашиг сонирхолтой нь дахин батлагдлаа

uneg111“Түшмэд хүн  шуналд автваас  Төр барагдахуйн шинж”  хэмээн Монголын эртний судар шаштирт бичсэн байх. Монгол төрд хувийн үзэл бодол итгэл үнэмшлээр ажигладаг, хуулийг юман чинээ ч тоодоггүй, эд мөнгийг хувьдаа завших,  зарцуулах сонирхолтой  нэгэн байх. Харамсалтай нь энэ хүн бол  энгийн нэгэн албан хаагч биш, Монгол улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг.

Тэрээр өнгөрсөн 4 сард  өөрийн хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга болох  Г.Дэнзэнтэй хуйвалдан   өөрийн зээ дүү Г.Уянгын  шинээр үүсгэн байгуулсан “Говь повер” ХХК-ийг 17 тэрбумын тендерт ялуулсан хэрэг олны сонорт хүрч, Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлснөөр энэ хэрэг тэгсгээд намжсан. Энд яригдаж байгаа их хэмжээний мөнгийг Ерөнхий сайд  Н.Алтанхуяг албан тушаалаа ашиглан, ах дүүсийнхээ компаниаар дамжуулан хувьдаа завших гэсэн  оролдлого байсан хэн бүхэнд ойлгомжтой юм.

Тэгвэл үүний дараахан буюу  өнгөрсөн 6 сард тэрээр дахин их хэмжээний мөнгийг хууль зөрчин байж хувийн компанид тендергүйгээр шилжүүлжээ.

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, төсвийн хүрэлцээ дутмаг байгаа ийм хүндхэн цаг үед төсвийн мөнгийг хэмнэх ёстой Ерөнхий сайд маань  холбогдох төсвийн  хуулийг зөрчин байж, өөрийн дураар 500 гаруй сая төгрөгийг хувийн байгууллагын дансанд шилжүүлсэн ноцтой хэрэг гарчээ. Ингэхдээ тэрээр “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-аас гаргах  “Бумбардай” хэмээх хүүхдийн зурган 9 цуврал комикс номонд  255.6 гаруй сая төгрөг,  “Боловсрол” TV-ийн “Эх хэлний эзэд” нэвтрүүлгийг бэлтгэн гаргахад зориулж 293.1 сая төгрөг, нийт 548.7 сая төгрөгийг  ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр    хувийн байгууллагууд руу шилжүүлжээ.  Түүний энэ үйлдлийг илчилсан баримт мэдээллийг иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нар өчигдөр олны өмнө дэлгээд АТГ болон холбогдох газруудад шалгуулахаар өгчээ.

1463605_323302811145198_1313593404_n (1)1012459_323301117812034_2010987243_n

1441208_323300907812055_1365714051_n1455875_323300901145389_1189006208_n1480734_323301087812037_1338150086_n

“Бумбардай” комикс номын төсвийн задаргааг харахад нэг зурган ном нэг бүр нь 6.0 орчим төгрөгөөр бүтээгдэж, 5000 хувь нь  22.5 сая төгрөгөөр хэвлэгдэнэ гэжээ. Үнэндээ Монгол улсад ямарч Шинжлэх ухааны эрдэмтний судлагааны  нарийвчилсан  бүтээл ийм дайны үнэлгээнд хүрч байсан удаагүй. Гэтэл  хүүхдүүдэд зориулсан бэсрэг зурган ном бүтээх, хэвлүүлэх нийт зардалд Ерөнхий сайд маань 250 гаруй сая төгрөг гаргаж өгсөн нь ихээхэн анхаарал татаж байна.  Мөн дээр нь “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ нь 2013 оны 3 сарын 01-ны өдөр 20 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар  байгуулагдсан бөгөөд ийм  шинэхэн ТББ-ын дансанд шууд 255.6 сая төгрөг шилжүүлсэн нь  анхнаасаа зохион байгуулалттайгаар мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

3c678f7852ade22fbigЗурган номыг  бүтээсэн “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-ынхан ичсэн нүүрэндээ юу, эсвэл хэл ам дарах гэсэндээ  юү 9 цуврал бүтээх байснаа нэмэгдүүлж “108 цуврал” хэмээн 11 сард  хэвлүүлсэн дээрх номондоо бичжээ. Мөн  номныхоо нүүрэнд “Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэмжлэгээр бүтээв”  хэмээн бичжээ.

 Харин “Эх хэлний эзэд”  нэвтрүүлгийн хувьд арилжааны олон ТВ сайтаар атал мөн л  сонгон шалгаруулалт, тендер  зарлалгүйгээр шууд “Боловсрол” ТВ-ийг сонгосон нь ямар учиртай юм бол.  “Боловсрол” ТВ бол ЗГ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Болдын хувийн  өмчийн телевиз юм.

1454669_323303217811824_2085140168_n

1450896_323303077811838_727353068_n 1452417_323302814478531_960758614_n (1) 1483354_323302967811849_402972298_n

1450896_323303077811838_727353068_n

Дээрх баримтууд нь Ерөнхий сайдыг хөдлөшгүйгээр хууль зөрчснийг баталж байгаа юм. Гэтэл тэрээр өчигдөр энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултыг булзааруулж, “Би тендер мендер мэдэхгүй. Угаасаа юм хийсэн хүнийг  муулж л байдаг ш дээ,  Заа тэр ч яахав…” хэмээн улс төрч хүний амнаас гарамгүй хариуцлагагүй үг хэлж байх юм.

А.Галт

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …