ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.02.16/

2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД: Малын галзуу өвчин, албан:

Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн нутагт 1 адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилж, сорьцыг аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон. Тухайн голомтод сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

alt

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, албан:

2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22960 хүн өвчилж, 9236(40.2  хувь ) нас барсан байна. 2 дугаар сарын 04-өөс хойш 309 шинэ тохиолдол, нас баралт 206 хүнээр нэмэгджээ.

Гвинейд өвчний тохиолдол нэмэгдэн бүртгэгдэж, Либерит буурч, Сьерра-Леонд өвчний тархалт эрчимтэй хэвээр байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар албан:

Филлиппин улсад Коронавируст халдварын хүний өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Тэрээр Саудын Араб улсын Riyadh эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан ба 1 дүгээр сарын 26-нд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. 2 дугаар сарын 1-нд нөхрийн хамт онгоцоор Филиппин улсад ирсэн ажээ. Одоогоор өвчтний биеийн байдал сайн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …