Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан Эрүүл мэнд Спортын яамнаас ‘’Хүнсний аюулгүй байдал зохистой хооллолт’’ сэдвээр зөвлөгөө өглөө. Үүнд эрүүл мэндийн яамны албаны хүмүүс болон Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, 3-р эмнэлэгийн ерөнхий мэс заслийн эмч Д.Эрдэнэболд нар ард түмэндээ хандан мэдээлэл хийлээ. Тус зөвлөгөө, сэрэмжлүүлэгт
Халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх
Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх
Осол гэмтлээс хэрхэн сэргийлэх гэх мэт сар шинээр өөрсдийн эрүүл аюулгүй байдалдаа илүү анхаарахыг сануулсан юм. Иргэд та бүхэн ил задгай борлуулж буй газар, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү худалдан ав. Эрүүл ахуй,чанар,аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр,супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдан авах хэрэгтэй. Мөн хоносон хоол хэрэглэхгүй байх. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулдаг байна. Иймээс өөрт аюултай хүнсийг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ анхаарууллаа.
Ш.Ганчимэг