ETV ташаа мэдээлэл гаргажээ

etvӨнгөрсөн Баасан гаригаас эхлэн ETV-ээр  өдөр бүр хэд хэдэн удаагийн давтамжтайгаар   гаргаж  буй  “Өнгө төрх: Заамар сумаас бэлтгэв ” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь хууль журмын дагуу ажиллаж байгаа  үндэсний компанийн нэр  төрд үндэслэлгүйгээр халджээ.

Тус нэвтрүүлгээр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт үйл ажиллагаага явуулж байгаа “Булган Гангат” ХХК  төв замыг өөрчилж, шороон далан босгож,  түүнд нь ус дүүрч, нутгийн иргэдийн мал  унаж  үхсэн мэтээр мэдээлэгдсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Үнэн хэрэгтээ  тус нэвтрүүлгийг бэлтгэсэн ETV-ийн сэтгүүлч Б.Отгоны яриад байгаа нөхцөл байдлыг Заамар сумын  Хайлааст  багт  сар гаруйн өмнө  олборлолт хийж эхлэсэн Австрали эзэнтэй “Уулс Заамар”  гэгч компани үүсгэсэн байна. Сэтгүүлч Б.Отгон  бэлтгэсэн  мэдээллээ нягтлалгүйгээр хүргэснээс болж, хууль журмын дагуу ажиллаж байгаа “Булган Гангат” компанийн талаар удаа дараа гүтгэлэгийн шинжтэй, бодит байдлаас хол зөрүүтэй мэдээлэл  олон давтамжтайгаар гарч байгаа нь зориудаар “Булган гангат”  ХХК-ийн нэр хүндийг унагахаар бэлтгэсэн мэт ойлгогдож байна.

 ETV –ийн сэтгүүлч Б.Отгон дээрх нэвтрүүлгээ бэлтгэхээр зураглаачийн хамт Заамар суманд очин дүрс авахад нь уулзан учир явдлыг нь асуух  гэсэн компанийн удирдлагаас зугтаж, “Булган гангат” ХХК-ийн олборлолтын талбайгаас хулгайгаар дүрс авсан зорилго нь өнөөдөр энэ нэвтрүүлгээр олон нийтэд ил болж байх шиг.

Монголчууд бид  хууль тогтоомжоо  сахиж, шударгаар ажиллаж байгаа  энэ мэт үндэсний  компаниудаа зориудаар нэр олон нийтэд буруу ташаа  мэдээлэн, улайм  цайм  нэр хүндийг нь унагахыг зорьж, “шантаажлах” нь  цаана ямар  зорилгыг агуулж байна вэ?

“Булган гангат” ХХК нь уул уурхайн үндэсний компани бөгөөд, уул уурхайн хариуцлага, нөхөн сэргээлтийг жишиг болохуйцаар хэрэгжүүлдэг, монгол залуучууд  ажилладаг,  жил бүр  6-15 шилдэг ажилчиддаа 2-4 өрөө  байраар хангадаг, уул уурхайн салбарт олон жил ажиллаж байгаа, туршлагатай,  нийгмийн хариуцлагатай, уул уурхайн компаниудын нэг юм.  “Булган гангат” ХХК зөвхөн Заамар суманд гэхэд л 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм.

ETV –ийн сэтгүүлч Б.Отгон та, шаардлагатай гэж үзвэл  уул уурхайн үндэсний   “Булган Гангат”  ХХК-ийн үйл ажиллагаатай  газар дээр нь очиж танилцан, ташаа мэдээлэлээ залруулах боломжтой гэдгийг танд  сануулж  байна.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …