Хакухо М.Даваажаргал “Монгол улсын хөдөлмөрийн баатар” цол хүртэж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүлнэ

p19e8desi77ii2h81vpqethf7j2Монгол Улсын гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг маргааш буюу 2 дугаар сарын 17-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах тул уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийг хүрэлцэн ирэхийг уриалж байна.
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал нь 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чаджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улс тунхагласны барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, …