Гэдсэнд амьдардаг бичил биетүүд буюу бактериудын тусламжгүйгээр хоол, хүнсийг бүрэн шинээж, эрүүл явах ямар ч боломжгүй юм. Дисбактериоз гэдэг нь гэдсэн амьдардаг бактериудын тэнцвэрт байдал алдагдан ашигтайнх нь тоо цөөрч, хортойнх нь нэмэгдэн, ходоод гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах үйл явц юм.
Шалтгаан
Гэдэсний дисбактериоз буюу бактергүйжил нь эрүүл хүмүүст үүсдэггүй. Иймд бие махбодод таагүй байдал үүсч байгаагын өвөрмөц дохио юм. Гэдэсний бактергүйжил нь үүсэхэд нөлөөлдөг янз бүрийн шалтгаан бий:
- Антибиотик -ийг хяналтгүй хэрэглэх,
- Гэдэсний халдвар (цусан суулга, сальмонеллез),
- Хоол боловсруулах эрхтний өвчин (ходоодны үрэвсэл, шархлаат өвчин, гэдэсний халдварууд, нойр булчирхайн үрэвсэл, цөс чулуужих өвчин),
- Ходоод ба гэдсэнд хагалгаа хийлгэх,
- Хооллолтын алдагдал (гурилаар хийсэн, хурц, өөхтэй хоол ба ургамалын бүтээгдэхүүн ба сүүн хүчлийн бүтээгдэхүүн хангалттай хэмжээгээр байхгүй байх),
- Бие махбодын эсэргүүцэл буурах.
Явц
Гэдэсний бактергүйжлийн үед гэдсэнд хортой бактери ба мөөгөнцрүүд (жишээ нь: кандидын төрлийн мөөгөнцөр) үүсч, харин ашигтай бичил биетнүүд багасч, хоол боловсруулалт муудана. Эмчилгээ хийхгүй бол гэдэсний хананд үрэвслийн процесс үүсч өвчин даамжирна. Удаан хугацаагаар явагдсан бактергүйжлийн үед амин дэм, өөх тос, хоол хүнсний бусад бүрдлүүд бүрэн шингэхгүй болсноос болж биеийн жин буурч, цус багадалт үүснэ.
Шинж тэмдэг
Гэдэсний бактергүйжлийн оношлогоо ба эмчилгээг ходоод нарийн гэдэсний, эсвэл бүдүүн шулуун гэдэсний эмч хийнэ. Оношыг батлахын тулд өтгөний шинжилгээнд бактери судлалын шинжилгээг заавал хийнэ. Нэмэлт шинжилгээнд эмч дараахийг хийлгэнэ:
- Ходоод дурандах,
- Ирригоскопия. Гэдсийг урьдчилан тодруулагч бодисоор дүүргээд рентгенээр шинжлэх,
- Ректоманоскопия. Хошногоор оруулсан тусгай аппаратын тусламжтайгаар (ректоскоп) гэдэсний хэсгийг (30 см хүртэл) харах,
- Колоноскопия. Ректоманоскопиятай төстэй ба харахдаа нэг метр хүртэл харна.
Эмчилгээ
Гол холбогдох эмчилгээнд дараах зүйлс орно, үүнд:
- Хоолны дэглэм сахих. Сүүн хүчлийн бүтээгдэхүүнэр баялаг, амьд бифидобактераар баяжуулсан бүтээгдэхүүнтэй хоол хэрэглэх
- Гэдэсний бичил биетүүдийн бүтцийг хэвийн болгодог (колибактерин, бифидумбактерин, бификол, хилак ба бусад) өвөрмөц бэлдмэлийг хэрэглэх,
- Хэд хэдэн тохиолдолд гэдсэнд байгаа хортой бактерийг дарангуйлах антибиотикийг хэрэглэх хэрэгтэй болдог.
Эмчилгээг хоёр сарын туршид хийж хоол боловсруулалтыг хэвийн болгоно. Гэдэсний бактергүйжлээс сэргийлэхийн тулд антибиотикуудыг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх, ханиад томуу, ходоод гэдэсний замын өвчнийг цаг алдалгүй эмчилж байх хэрэгтэй.