Жүжигчин Э.Мөнхтөр СТА боллоо

download5695920942015-02-17-12-25[www.urlag.mn]“А Capella” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Э.Мөнхтөр олон кинонд гол дүр бүтээсэн чадварлаг жүжигчин. Тэрбээр “Хайрын рекорд”, “Сэтгэлийн аргамж”, “Амьдралын амт”, “Сайн уу амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Хайр” кинонуудад дүрээ мөнхөлсөн юм. Тэгвэл хамгийн сүүлд тэрбээр найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээсэн “Аюултай харилцаа” киноны гол дүрийг бүтээлээ. Уг киноны нээлт өчигдөр болж, нээлтийн үеэр БШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн тушаалаар СТА цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Түүний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: uls.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …