Эртний грекийн эмч нар ходоодны доор байдаг нойр булчирхайг “pancreas” буюу “цул махан” гэж нэрлэж байжээ. Биемахбодид түүний гvйцэтгэх үүрэг маш их бөгөөд хоол боловсруулалт, энергийн тогтмол солилцоо гээд олон чухал vйл явцад оролцдог.
Жишээлэхэд, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг өөх, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь / инсулин гэх мэт/ цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг.
Ерөнхий
Панкреатит гэдэг нь нойр булчирхайн үрэвсэл. Энэ нь хурц /хурдан идэвхитэй/ ба архаг /удаан, сул/ хэлбэрээр явагддаг.
Шалтгаан
Нойр булчирхайн үрвэслийн 95-98% нь архи хэтрүүлэн уух, цөсний хүүдийн євчнөөс (ялангуяа цөсний чулуу) үүдэлтэй байдаг. Үрэвсэл үүсэхэд нєлєєлєх бусад хүчин зүйлд нь:
- 12 хуруу гэдэсний үрэвсэл ( гастродуодинит, ходоодны шарх євчин)
- Гэмтэл
- Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/
- Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/
- Бодисын солилцоо алдагдах
- Дааврын өөрчлөлт
- Судасны өвчнүүд
Янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр нойр булчирхайн хоол боловсруулах шүүс буюу бидний ярьж сурснаар ходоодны кислота ны ялгаралт алдагдана. Vvний vр дvнд эдгээр шvvс нь хоолыг бус булчирхайг өөрийг нь боловсруулж үрэвсэл үүсгэдэг. Архаг үрэвслийн үед нойр булчирхайн хэвийн эд нь аажмаар сорвиждог.
Шинж тэмдэг
Ходоод үрэвссэн гэхийг илтгэх хамгийн эхний шинж нь өвдөлт юм. Євдөлт нь хоол идсэний дараа ихсэх бєгєєд аюулхай орчим євдєнє. Мєн баруун, зүүн хавирга доогуур дамжин нуруу руу тархаж євдєх нь цєєнгvй байдаг. Ихэнхдээ бүслүүрдэж өвдөх ба дээшээ харж хэвтэхэд өвдөлт ихсэж, суух ба урагш бага зэрэг тонгойход өвдөлт суларна. Мөн євдєлт нь зүрхний орчимд зүрхний цухалдах євчинтэй тєстэй маягаар євдєж болно. Нойр булчирхайн үрэвслийн дагалддаг єєр нэгэн таагvй зvйл нь гvйлгэх юм. Єтгөн хvvхдийн будаа маягтай болж, дунд нь боловсрогдоогүй хоолны үлдэгдэл байдаг. Єтгөний хэмжээ ихэсч, эвгүй үнэртэй болно. Мөн хэхрэх, дотоор муухайрах, үе үе бөөлжих, гэдэс дүүрэх шинж илэрнэ. Хоолонд дургүй болж хурдан турна.
Үр дагавар
Ихэнхдээ нойр булчирхайн vрэвслийг цөсний хүүдийн үрэвсэл дагалдах бөгөөд эсрэгээр цєсний vрэвсэл нь нойр булчирхайн vрэвслийг vvсгэх боломжтой. Єєр нэг маш аюултай хvндрэл нь нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болох явдал юм. Тvvнээс гадна архаг vрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болж болно.
Оношлогоо
Архаг нойр булчирхайн vрэвслийг оношлоход амаргvй байдаг бєгєєд ялангуяа эрт vед нь. Vvний тулд ходоод гэдэсний эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд тусална.
- Цусны ерөнхий шинжилгээ.-Үрэвсэл байгааг илрүүлэх зорилготой / цагаан цогцосын хэмжээ ихэссэн байх гэх мэт/.
- Цусны биохимийн шинжилгээ. Амилаз хэмээх шүүрлийн түвшин ихэссэнийг тодорхойлсноор өвчний илрэлийг батлана.
- Шээсний шинжилгэ.э Шээсэнд амилаз илрүүлэх нь мєн үрэвсэл vvссэнийг гэрчилнэ.
- Хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээ. Нойр булчирхай болон бусад эрхтний ( жишээ нь, цєсний хvvдий) өөрчлөлтийг илрvvлэх боломжтой.
- Ходоод дурандах. Үрэвслийн үйл явцад ходоод, 12 хуруу гэдэс хамрагдсан эсэхийг тодорхойлно.
- Рентген зураг
- Компьютерийн томограф г.м
Эмчилгээ
Хурц үрэвсэл, архаг үрэвсэл хурцадсан үед мэс заслын тасагт эмчилгээ хийнэ. Эхэндээ өвчтөнд тусгай эм бичиж, хоолны дэглэм зааварладаг. Эдгээр нь тус болоолгүй нойр булчирхай задарч хэвлийн гялтангийн үрэвсэл үүсчихсэн бол эмч нар яаралтай мэс засал хийнэ.
- Хэвлийн хөндийг угааж цэвэрлэх( перитонеаль лаваж). Тусгай гуурс хэвлийн хөндийд тавьж хуримтлагдсан шингэнийг гадагшлуулна.
- Нойр булчирхайн эвдэрсэн эдийг зайлуулах нь мэс засалчийн хувьд ч өвчтөний хувьд ч маш хүнд хагалгаа тул тун ховор хийгддэг.
- Харьцангүй шинэ арга бол хурц үрэвслийн эхний хоногуудад цөсний хүүдийн гэмтэлтэй өвчтєнд холецистэктоми хийх буюу цөсний хүүдийг авах явдал. Архаг үрэвсэл хурцдахаас урьдчилан сэргийлэх арга нь хоолны дэглэм барьж хурц тостой хоол, архи хэргэглэхээс татгалзах, цөсний чулуутай үед цаг тухайд нь эмчлүүлэх явдал юм. Нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдалтай үед хоол боловсруулах явцыг хөнгөлдөг бэлдмэлүүд / креон, мезим / хэрэглэх шаардлагатай.