Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгов. Нийслэлийн иргэд Их эзэн Чингисийн талбайд аваргадаа хүндэтгэл үзүүллээ. Их эзэн Чингисийн талбайд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Шилэн мэдээллийн сайт Онцлох.мн, “Элеганс” сэтгүүлийнхэн ЦЭНХЭР ХАДАГНЫ ЁСЛОЛ-д хүрэлцэн ирж амжаагүй “Морин жилийн онцлох алдартан” батламжийг нь гардуулсан. Хөдөлмөрийн баатар цол хүртсэн М.Даваажаргал аварга энэхүү шагналыг ихэд билэгшээсэн юм.