Хар тамхи зөөвөрлөгчидийн хэргийг УДШ эцэслэн шийдэв

har tamhi Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар С.Наранбаатар нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг 6 жил 6 сар хорих ял болгон хөнгөрүүлсэн байна.  Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Наранбаатарт чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хорих,  Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 11 жил хорих,  Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 10 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсныг хэвээр үлдээсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …