Амтлаг салатны жоруудаас…

Бүсгүйчүүд, эзэгтэй нар маань сайхан бие галбираа хадгалахыг хүсэж явдаг нь нууц биш. Гэсэн ч заримдаа арааны шүлс асгарам амттан, амтлаг сайхан хоол хүнс нь биднийг энэ бодлоо умартахад хүргэдэг. Гэхдээ урин дулаан цаг ирсэн энэ үед бүсгүй та өөрийн гоо сайхан, бие галбиртаа санаа тавьж,  амин дэмээр баялаг ногоо жимсний салатуудыг түлхүү хэрэглэж заншаарай. Ингээд танд дараах салатуудыг хэрхэн хийх зөвлөгөөг хүргэе!

4ac6299c69b27c09bigЦезарь салат
Зарцуулах хугацаа: 20 минут
Орц:
Салат навч:100гр
Сухар талх :10 гр
Тахиан цээж мах: 100гр
Мини помидор:4ширхэг
Чанасан өндөг:1ширхэг
Парминзан бяслаг үрж хэрэглэх
Бекон 2 ширхэг хэрчим
Цезарь амтлагчинд:
Гич :3гр
Майонез :15гр
Сармис:тал хумс
Цезарь амтлагчаа хийхдээ: 1. Майонез дээрээ гичээ хийгээд сармисаа жижиглэж хэрчинэ. 2. Энэ бүгдийгээ нийлүүлж хутгана.
Хийх аргачлал: 1. Тахиан цээж махаа гахайн беконтай цуг зөөлөн гал дээр шарж болгоод бага зэрэг давс перецээр амталж өгнө. 2. Шарж болгосон гахайн мах, тахиан цээжээ хэрчээд, мини лоолио дундуур 1 хэрчиж хуваана, салат навчаа 4 хэсэг болгож хэрчинэ.
3. Энэ бүгдийгээ саванд нэгтгэж хийгээд цезарь амтлагчаараа амтлаж хутгаад таваглана, дээр нь чанасан өндөгөө хэрчиж тавиад сухараа тарааж тавиад зурагт үзүүлсэн багахан хэмжээний пармезан бяслаг цацаж өгнө.

70f6c49b75ceab0abig

Грек салат
Зарцуулах хугацаа: 15 минут
Орц: Огурци: 20гр
Помидор: 20гр
Эрдэнэ шиш: 4гр
Хар оливи жимс: 2ш
Ногоон оливи жимс: 2ш
Фета бяслаг: 5гр
Салат навч: 150гр
Элсэн чихэр /бага зэрэг/ Давс /бага зэрэг/ Лемон /бага зэрэг/ Ягаан сонгино /бага зэрэг/ Оливи ойл /бага зэрэг/
Хийх аргачлал: Салат навчаа өөртөө идэхэд тохиромжтойгоор жижиг хэсэгт хувааж таслаад Огурци, Помидор, Эрдэнэ шиш, Хар оливи жимс, Ногоон оливи жимсээ хийж дээр нь ягаан сонгино нарийн хэрчсэн хэдхэн хэрчмийг л ердөө сонгиний амт үл мэдэг амтагдах дөдий байх ёстой, элсэн чихэр 2 чимх, давс 1 чимхийг салатандаа цацаж өгөөд оливийн тосноос бага зэргийг хийж, лемоны шүүсийг бага зэрэг хийж өгнө энэ нь салатыг илүү час хийсэн амттай болгоно. Салатаа амсаж үзэхэд өөрийн амталгаанд арай л болоогүй санагдаж байвал давс, элсэн чихэр, лемон шүүсээ нэмэх эсвэл бүр багагсгаж болно. Харин хамгийн сүүлд та фета бяслагаа жижиг дөрвөлжин хэрчиж тавина. Ингээд салат бэлэн боллоо.

эх сурвалж: www.emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …