Төрийн золголт боллоо

a5547f10c569949354cc9a741c36f008XYII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн Шинийн нэгний өглөө наран ургахтай зэрэгцэн Төрийн гурван өндөрлөг Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настны төлөөлөл 9 буурлыг хүндэтгэн золгосон юм. Төрийн ордноо уригдсан азай буурлуудаас хамгийн ахмад нь 97  нас сүүдэр зооглож буй Монгол Улсын баатар, ахмад дайчин, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пунцагийн Шагдарсүрэн гуай байлаа.  d3a9825c91c3a261fba6f50926b6ad6b

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат Гомбожавын Дашзэвэг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Пунцагдашийн Лувсандорж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ундрахын Доржпалам, Булган аймгийн Тэшиг сумын харьяат Донгойн Доржнамжил, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Санжаагийн Хойлог, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Шаравын Дэнсмаа, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат Дампилийн Долгоржав, Завхан аймгийн Яруу сумын харьяат Дорлигийн  Гаамаа нар монгол түмний ахмад буурлуудын төлөөлөл болж Төрийн ордноо уригдсан байна.

e8248051af480f024b335714e928bfb7

   Нас буян зооглосон буурлуудтай Төрийн өндөрлөгүүд cap шинийн амар мэнд мэдэлцэж, идээ цагаагаар дайлж, Есөн хөлт Их цагаан тугны өмнө дурсгалын зураг татууллаад, гарын бэлэг гардууллаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг XYII жарны  модон хонин жилдээ айл өрх болгоны хойморт идээ ундээ элбэг дэлбэг байж, эд мал улам арвижиж, монголчууд эв эеэ эрхэмлэн, ихийг хамтдаа бүтээхийн ерөөлийг дэвшүүллээ.

effcda1559c74defcd31a17d7d53b852a9ce12f451fda36a70cd2d81e775599b8cc0d58e71e98350a798c94380a45314

 

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …