XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж өнгөрлөө. Үүнд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Булган сумын харьяат ИЗИС-ийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр нар их шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн юм. Сар шинийн барилдаан сайхан болж Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр үзүүрллэж Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван түрүүллээ.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Улс тунхагласны барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, …