Та сар шинээр айлд зочилж очоод ямар дэг жаягаар ууц, идээнд хүрэхээ мэдэхгүй тохиолдол гардаг уу. Тэгвэл танд айлд зочилж очсон хүн ямар дэг жаягыг дагах ёстой талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна.
-Зочилж ирсэн хүмүүс аль ойр байгаа тавагны доод хэсэгт баруун гараа хүргэсний дараа идээнээс амсдаг.
-Цагаалгийг сүү, аарц, цагаан будаа, цагаан тос, өрөм гэx мэтээр олон янз хийж тавьдаг. Түүнээс амсахдаа хажууд нь буй халбагаар хутгаж, зүүн гар дээрээ тавьж амсдаг.
-Дараа нь банш буузаар дайлахаас өмнө ууц таллаx буюу ууцанд хүрч зоогло гэсэн эзний зөвшөөрлөөр ууцны маxнаас маш зөв огтолж, дагаж ирсэн хүндээ хишиг өгөөд амсч иддэг. Үүнийг аль болох ахмад, ахимаг настнаараа гүйцэтгүүлдэг.
-Төрийн зочин хүнд 25 бууз жигнэж, дараа нь банш чанаж өгдөг. Иймд ирсэн зочин гийчинд хүрэлцэх хэмжээтэй байлгахыг эзэгтэй бодох ёстой. Буузыг гараараа авч, баншийг халбага буюу сэрээгээр идэж болно.
-Үүний дараа архи дарсаар дайлах ёс байна. Ард түмний тогтсон заншлаар:
40 нас хүрээд дөнгөж амс,
50 нас хүрээд тавьж уу,
60 нас хүрээд жаргаж хүрт гэсэн байдаг.
Архийг заавал 3 тогтоох ёстой хэмээн зочноо шахдаг гаж ёс байж болохгүй.
Архийг зориулж аягалсан бол уух л ёстой юм. Ууж гүйцсэн архины лонхны аман дээр нь өрөм, ёотон, ааруул зэрэг цагаан зүйл тавьж, ерөөж эзэнд нь буюу ширээн дээр нь тавьдаг.
Үүнд: Xөx мөнгөн тэнгэрээс
Хөлбөрч буусан
Хүйтэн хурын чийгээр соёолон ургасан
Хөх ногооны шим байнаа.
Архи ариун чанартай
Сархад сайхан чимэгтэй
Амтат сайхан энэ идээг
Ах дүү олон надыг
Арван хуруу тэгшүүлэн байж
Ероо гэсэн юм бизээ.
Буцаад ирэхэд булаг шиг
Дайраад ирэхэд далай шиг
Бизнес ухаан тань
Бэлнээр бялхаж
Бэлэн бүхнээр цалгиж
Бие хэл сэтгэлийн жаргалтай байхын
Бэлэгтэй ерөөлийг дэвшүүлье гээд эзэнд нь буюу ширээн дээр нь тавьдаг энэ үе бусад нь ерөөл оршиг гэж хэлдэг ёстой.