– Та мэргэжлийн хөгжимчин хүн. Яагаад хийл хөгжмийг сонгон суралцах болсон бэ?
-Би хийлч, дуучин мэргэжилтэй. Хөгжим бүжгийн дунд сургуульд анх хийл хөгжмийн ангид элсэн сурч байлаа. Багаасаа урлагт дуртай байсан минь нөлөөлсөн болов уу. Аав минь урлагт хайртай хүн болохоор намайг тийм сонголт хийхэд тусалсан хэрэг.
-Анх тайзан дээр гарч байсан сэтгэгдэл ямар байсныг эргэж дурсана уу. Таныг оюутан байхдаа цэнгээний газар дуулдаг байсан гэх юм билээ?
-Хөгжмийн сургуульд суралцдаг болохоор тэр үү анх зургаан настайгаасаа тайзан дээр гарсан л даа. Яг дуулж гарсан тайз гэвэл тавдугаар ангидаа ая дуу зохиогч багачуудын уралдаанд хөгжмийн аялгуу, дуу зохиож нэгдүгээр байр эзэлж байсан юм. Энэ уралдаанаас би их урам авч байсан нь саяхан мэт л санагдаж байна. Түүнээс хойш дуулах сонирхол минь ихэссэн. Оюутан байхдаа цэнгээний газар дуулж байгаагүй. Харин дуучин болоод амьд хөгжмийн амтанд хорхойсч өөрийн багш хөгжмийн зохиолч Пүрэвдорж гуайн хамтлаг болох “Black and White jazz.” хамтлагтай “River sound” амьд хөгжмийн клубт дуулдаг байлаа.
-“Sallу & NB” нэвтрүүлэгт яагаад ажиллахаар болов?
-Нэг жилийн өмнө сэтгүүлч Нямбаяр надад анх ийм өнгө аястай, иймэрхүү нэвтрүүлэг хийх гэсэн юм хамтарч ажилах уу гэсэн санал тавьж байсан. Бодож үзээд сэтгүүл зүйд шинэлэг өнгө аяс оруулж ирэх нэвтрүүлэг болохоор дэмжиж ажилласан. Хөтлөгч хүн хүнээ сайн мэдэж, судалж байж яриулах болохоор их судалгаа хийдэг. Хөтлөгч байх сонирхолтой санагдсан. Оролцож байгаа зочин хүний ертөнцийг хөгжилтэйгөөр үзэгчдэдээ харуулахыг хичээж ажиллаж байна. Анхны нэвтрүүлэг гарснаас хойш одоо нийт 50 дугаарын ард гаржээ.
-Цахим ертөнцөд нэлээд идэвхтэй гишүүдийн нэг. Фенүүдээсээ санаа авах зүйл байдаг уу?
-Би одоо цахим ертөнцөөр л аялж амьдарч байна шүү дээ. Фэйсбүүк найзуудаасаа санаа авах зүйл маш их байдаг. Илэн далангүй сэтгэгдлээ хуваалцдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу…