Шарагчин могой өдөр

images (1)Аргын тооллын 2 сарын 22-ны ням гараг, билгийн тооллын  хаврын тэргүүн шар бар сарын шинийн 4-ны өдөр, 5 шар мэнгэтэй,үхэх барилдлагатай, уул суудалтай, дэлгэрүүлэгч одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:45 цагт  мандан, 18:12  цагт  жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …