Цагаагчин морь өдөр

mori211Өнөөдөр аргын тооллын 2015 оны хоёрдугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн таван. Сумъяа гараг.  Шийдэм. одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр Өдрийн барилдлага: Үл зохилдох.Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …