Анзааргагүй явахад улаан лооль эрчүүдэд тун хэрэгтэй хүнс байдаг гэнэ. Учир нь улаан лооль эрэгтэй хүний нөхөн үржлийн чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ. Улаан лоолийг улааруулан боловсруулдаг Ликопин (Lycopene) гэх бодис эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон байна. Ликопин бодис эр бэлгийн эсийн идэвхийг нэмэгдүүлдэг боловч үр тогтоох чадваргүй эсийн тоог бууруулах нөлөө үзүүлдэг болох нь ажиглагдсан тухай эрдэмтэд мэдэгдсэн байна. Эрдэмтэд өнгөрсөн хугацаанп эрдэм шинжилгээний 12 бүтээлд харьцуулсан судалгаа хийж эл сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Британийн үргүйдлийн эмчилгээг дэмжих “Infertility Network” байгууллага эмчилгээ хийлгэж буй эрчүүдэд нэг жилийн турш Ликопины хэрэгцээг хангах эмчилгээ хийсний дараа тэдний үр тогтоох чадвар нэмэгдэх эсэхийг туршиж үзэхээр болсон байна. Зарим судалгаагаар Ликопин нь түрүү булчирхайн өвчин эмгэгт сайн бөгөөд үрэвсэл, хорт хавдрын явцыг удаашруулдаг болохыг судлан тогтоосон байдаг аж.
эх сурвалж: www.emch.mn